Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 21 градус хүйтэн

2015-12-16 16:10:53

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад өдөртөө хүйтний эрч суларна.


2015 оны 12-р сарын 16-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 14 градус, 20 цагт 16 градус хүйтэн байна.

15 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийгшил 55 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны 12 дугаар сарын 16-ний 20 цагаас 12 дугаар сарын 17-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Олон нуурын болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө   9-11 градус хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон төвийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар  түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст хүйтний эрч чангарна.


Улаанбаатарт шөнөдөө 21 градус хүйтэн  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй