
Ливид Арабын хавар хувьсгалын дараа бүрэлдэн тогтсон хоёр парламентын дарга нар анх удаа уулзлаа. 2011 онд Муаммар Каддафиг төрийн эрхээс түлхэн унагаснаас хойш Ливид улс төрийн хямрал нүүрлэж, улмаар Тобрук хотод төвтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн парламент, мөн Триполид төвтэй Үндэсний ерөнхий конгресс гэх хоёр парламент үйл ажиллагаа явуулах болсон юм.
Тус хоёр парламент Ливид энх тайван тогтоож, үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах талаар хэлэлцэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн томоохон гүрнүүд Ром хотод чуулж, Ливийн сөргөлдөгч талуудыг гал зогсоон, үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахад уриалсан юм. Гэхдээ энэ талаарх НҮБ-ын боловсруулсан төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурахгүй төлөвтэй байна. Триполи дахь парламент Ливийн ард түмний хувь заяаг харь орнууд, НҮБ-ын оролцоотой шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн.
Мөн зарим албан бус мэдээнд хоёр парламент НҮБ-ын оролцоогүй шинэ гэрээ байгуулахаар хэлэлцэж байж магадгүй талаар уламжилж байна. Ливид нэн даруй нэгдсэн Засгийн газар байгуулаагүй нөхцөлд "Исламын улс" бүлэглэлийн хүч нөлөө газар авах вий гэсэн болгоомжлол гарч байгаа юм.
Ливийн хоёр парламент Мальтад хэлэлцээ хийж байна | ||
Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.