Шууд Chart

Д.Отгондалай чансаагаараа гуравдугаарт бичигдэж байна

2015-12-17 09:11:23

Оки буюу ОУХМ, боксчин Д.Отгондалай дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байна. Олон улсын боксын холбоо (AIBA) Катарын нийслэл Дохад болсон ДАШТ-ий дараа энэхүү чансааг гаргажээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Азийн аварга болон, Азийн наадамд аваргалсан тэрбээр 1600 оноо цуглуулснаар ийнхүү дээрх эрэмбийг эзлээд байна. Дохагийн рингэнд хүрэл медалийн төлөөх тулаанд шүүгчдийн хуудуугүй шийдвэрээс болж ялагдсан Окигийн өмнө Кубын Лазаро Эстрада 2890, Бразилын Робин Консейсао 1950 оноотойгоор бичигдсэн байна.

Манай бусад боксчдоос эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ 850 оноотой зургаа, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү 100 оноотой 57, 64 кг-д гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 650 оноотой 15, ОУХМ Б.Чинзориг 120 оноотой 54, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат 550 оноотой 17, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр 57, эмэгтэйчүүдийн 51 кг-д ОУХМ М.Нандинцэцэг 350 оноотой 18 дугаар байрт бичигдээд байна. Манай ширэн бээлийтнүүдийг одоо “Рио-2016” зуны олимпийн эрхийн төлөө "нүдэлцэх" хоёр тэмцээн хүлээж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгондалай чансаагаараа гуравдугаарт бичигдэж байна  
Үзсэн: 1367 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2015-12-17 11:38
Асуух юм байна сэтгүүлч У.Баярсайхан. Шүүгчийн хуудуутай шүүлтээс болж хожигдсон юм уу, хуудуугүй шүүлтээс болж хожигдсон юм уу.
103.57.95.xxx [103.57.95.xxx] 2015-12-17 09:47
олимпийн эрх аваагүй бол 1-т бичигдёэн ч хэрэг алга даа.

Бидэнтэй нэгдээрэй