Шууд Chart

Өвөл жуулчлах хот: Финланд

2015-12-17 10:39:08

Шинэ оны баяр ойртохтой зэрэгцэн Финландыг зорих жуулчны тоо олширч байна. Франц, Тунис, Египтэд гарсан террорист халдлагаас үүдэн олон улсад жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байгаа ч Финландад өмнөх жилүүдийнхтэй адил жуулчдын хөл тасрахгүй байна. Австрали, Хятад, Франц, Ирланд гэх мэт олон орны 300 гаруй мянган хүн Финландын хойд хэсэгт орших Рованиеми хотын Санта Клаусын тосгонд зочлон очжээ.

61 мянга гаруй оршин суугчтай Рованиеми хот жил бүр хагас сая жуулчин хүлээн авдаг. Харин эдгээр жуулчны 60-аад хувь нь тус хотод өвлийн улиралд зочилдог байна. Хот жил тутам аялал жуулчлалын салбараас шууд болон шууд бусаар 274 сая америк долларын орлого олдог аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд рублийн ханш унаснаас болж тус хотод ирдэг байсан орос хүний тоо багасчээ. Харин тэдний оронд Өмнөд Европ, Азийн улс орнуудын жуулчид очих нь нэмэгдэж буй юм байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тоон мэдээгээр олон улсад аялж жуулчилж байгаа хятад иргэний тоо 2000 онд 10 сая байсан бол 2012 онд 83 сая давсан үзүүлэлттэй байгаа юм. Хятадын эдгээр жуулчин 2011 онд аялалдаа 73 тэрбум америк долларыг зарцуулсан бол дараа онд нь энэ тоо 102 тэрбумд хүрч, 40 хувиар өсчээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Өвөл жуулчлах хот: Финланд   
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй