
Өчигдөр АНУ-ын төв банк Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Холбооны нөөцийн сангийн цаашдын бодлогыг тодорхойлох хоёр өдрийн уулзалт өндөрлөсний дараа дээрх шийдвэрийг танилцуулсан байна.
Энэ онд хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан, мөн инфляци өсөх төлөвтэй байгааг харгалзан Америкийн төв банкны бодлого боловсруулагчид ийм шийдвэр гаргасан байна. Ийнхүү АНУ-ын Холбооны нөөцийн сан 2006 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ нэмснээр Америкт гол хүүгийн түвшин 0.5 хувьд хүрлээ. Энэ өөрчлөлт дэлхий дахины эдийн засагт гинжин нөлөө үзүүлж, бусад улсыг бодлогын хүүгээ өсгөхөд хүргэж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Мөн эдийн засгийн өсөлт нь улам удаашрах хандлагатай хөгжиж байгаа орнуудын хувьд, өрийн дарамт нэмэгдэж магадгүй. Холбооны нөөцийн сан цаашид ч бодлогын хүүгийн хувь хэмжээнд үргэлжлүүлэн аажим өөрчлөлт хийснээр Америкийн эдийн засаг тогтвортой тэлж, хөдөлмөрийн зах зээл сайжирсан хэвээр байна гэж үзэж байна. Холбооны нөөцийн сангийн урьдчилсан тооцооноос үзвэл Америкийн эдийн засаг ирэх онд 2.4 хувь өсөж, ажилгүйдэл 4.7 хувь хүртэл буурах төлөвтэй байгаа аж.
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмлээ | ||
Үзсэн: 647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.