
Хонгконгийн олон улсын морин тойруулгын уралдаанд МУТМУ, “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын “Mongolian Saturday” нэртэй ажнай айргийн тавд хурдалжээ. Энэ сарын 13-нд болсон тус уралдаанд Япон, Франц, Англи, АНУ зэрэг улсын дэлхийд эрэмбэ өндөртэй 14 хүлэг шандсаа сорьсон байна. Д.Ганбаатарын морь 1.1 км тойрог замыг нэг минут, 0.3 секунд туулсан амжилт үзүүлжээ. Сонирхуулахад, “Mongolian Saturday” нь соёолон бөгөөд Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат уяа сойлгыг нь тааруулдаг билээ.
“Макс”-ын Д.Ганбаатарын хүлэг Хонгконгийн морин тойруулгад айрагдлаа | ||
Үзсэн: 2850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.