
Ирэх нэгдүгээр сард Япон, Иран хоёр улс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Хоёр орны Засгийн газар гэрээний нарийвчилсан зүйл заалтыг хэлэлцэж дуусч байгаа талаар Энь-Эйч-Кэй суваг уламжилжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслол ирэх сард Японд зохион байгуулагдаж, дараа нь хоёр орны хууль тогтоогчид баталснаар тус гэрээ хэрэгжиж эхлэх юм байна.
Өнгөрсөн долоодугаар сард Ираны “5+1” бүлэгтэй байгуулсан цөмийн асуудлаарх гэрээний дагуу ирэх оны нэгдүгээр сарын дунд үеэс Ираны эсрэг олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээг аажмаар зөөлрүүлж эхлэх учиртай. Үүнтэй холбогдуулан Японы компаниудыг Ираны зах зээлд байр сууриа олоход дэмжлэг үзүүлэх зорилгоор талууд энэ гэрээг байгуулах гэж байна. Япон, Ираны Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн 10 дугаар сард Тегеранд уулзах үеэрээ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тохиролцсон юм.
Япон Ирантай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.