Шууд Chart

Ким Чен Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв

2015-12-17 16:24:55

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөрийн эцэг Ким Чен Ирийн таалал төгссөний дөрвөн жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж дурсгалыг нь хүндэтгэжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Чен Ун өнгөрсөн шөнө, яг шөнө дунд улсынхаа өндөр дээд албаны төлөөлөгчдийн хамтаар өөрийн өвөө Ким Ир Сен болон эцэг Ким Чен Ир нарын шарилыг шилэн хоргонд хадгалж байдаг Кымсусан дахь Нарны ордонд хүрэлцэн очсон байна.

Умард Солонгосын удирдагч агсан Ким Чен Ир улс орноороо тойрон айлчлал хийж явах үеэрээ 2011 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 69 насандаа зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгссөн юм. Тэрээр 1994 онд өөрийн хүчинд тулгуурлах “чучхе”  номлолыг үндэслэгч, өөрийн эцэг, Умард Солонгосын анхны удирдагч Ким Ир Сенээс засгийн эрхийг өвлөн авч байсан. Ким Чен Ирийг нас нөгчсөний дараа түүний хүү Ким Чен Ун нам төрийн удирдагч болсон юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ким Чен Ун эцгийнхээ дурсгалыг хүндэтгэв  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй