
Дэлхийн худалдааны байгууллагын сайд нарын түвшний 10 дахь удаагийн бага хурал Кенийн нийслэл Найроби хотод үргэлжилж байна. Өчигдөр хуралд оролцогч 162 орны сайд нар Либери улсын гишүүнчлэлийг албан ёсоор баталжээ. Найман жил үргэлжилсэн яриа хэлэлцээний эцэст Либери ийнхүү Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элслээ.
Ингэснээр тус улс Дэлхийн худалдааны байгууллагын 163 дахь гишүүн орон, мөн олон улсын худалдааны дэглэмд нэгдсэн 35 дахь буурай орон болж байна. Энэ нь олон жил үргэлжилсэн иргэний дайн хямрал болон өнгөрсөн онд дэгдсэн Эбола вирусын тахлын дараа Либери улсыг эргүүлэн хөл дээр нь босгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт тус улсын Ерөнхийлөгч Элен Жонсон Серлиф итгэлтэй байна. Либери Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болсноор тус улсын эдийн засгийн гол салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байгаа юм.
Үүнд зориулан Либерийн эрх баригчид эрчим хүч, зам тээврийн дэд бүтэц, аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах салбартаа хөрөнгө оруулалт хийхэд илүү таатай нөхцөл боломж бүрдүүлэхээр ажиллаж буй юм байна.
Либери дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элслээ | ||
Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.