Шууд Chart

Ширээний теннисний тэмцээн эхэллээ

2015-12-18 14:41:14

Монголын ширээний теннисний аравдугаар лигийн тэмцээний хүрээнд “Шинэ эргэлт” клубийн санаачлагаар сонирхогчдын лигийн тэмцээн өнөөдөр эхэллээ. “Оч” клубт болж буй тус тэмцээнд эрэгтэй 46, эмэгтэй 16 тамирчин өрсөлдөж ирэх ням гаригт дүнгээ гаргана.

Тэмцээний хуваарь:

  • XII.18-нд 18:00-21:00 цагт хэсгийн хоёр тойрог (эрэгтэй)
  • XII.19-нд 12:30-16:00 цагт хэсгийн хоёр тойрог (эмэгтэй)
  • XII.19-нд 16:00-19:00 цагт хэсэгт гурваас тавдугаар байр эзэлсэн эрэгтэй тамирчид 17-32, 33-46 дугаар байрны төлөө тоглоно.
  • XII.19-нд 16:00-19:00 цагт хэсэгтээ таваас наймдугаар байр эзэлсэн эмэгтэй тамирчид есөөс 16 дугаар байрны төлөө тоглоно.
  • XII.20-нд 09:00-14:00 цагт эрэгтэй, эмэгтэй ангилалд шигшээ тоглолтууд болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Ширээний теннисний тэмцээн эхэллээ  
Үзсэн: 505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй