
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард Францад сангийн сайд байх үетэй нь холбогдсон хэргээр шүүхэд дуудагдлаа. 1993 онд Францын бизнес эрхлэгч Бернар Тапи спорт барааны Адидас компаниа тус улсын төрийн мэдлийн Креди Лионне банкаар дамжуулан худалджээ. Харин дараа нь Бернар Тапи тус банк Адидас компанийн үнийг санаатайгаар унагасан гэх зарга үүсгэсэн.
Улмаар 2008 онд Кристин Лагард сангийн сайд байх үедээ, Тапид 404 сая еврогийн нөхөн төлбөрийг улсын хөрөнгөнөөс олгохоор шийдвэрлэсэн байна. Кристин Лагард энэ шийдвэрээрээ албан үүргээ умартан, улсын хөрөнгийг шамшигдуулсан, мөн залилан мэхлэх ажиллагаанд оролцсон гэж Францын шүүх үзэж байгаа юм. Энэ сарын эхээр Францын шүүх Бернар Тапиг нөхөн төлбөр авах эрхгүй байсан гэж үзэн, улсаас авсан 404 сая еврог эргүүлэн төлөхийг үүрэг болгоод байгаа. Харин Кристин Лагард шүүхээр буруутай гэдэг нь тогтоогдвол, түүнд нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноож магадгүй байна.
Олон улсын валютын сангийн тэргүүн шүүхэд дуудагджээ | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.