Шууд Chart

Тошиба 1000 ажилтнаа цомхотгоно

2015-12-18 14:56:30

Японы электрон бараа үйлдвэрлэгч Тошиба компани алдагдлаа нөхөхийн тулд дахин мянган ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл Тошибагийн нийт цомхотгосон ажилчдын тоо дөрвөн мянгад хүрэх юм.

Тус компани долоон жил шахам хугацаанд борлуулалтаас олсон ашгаа худал мэдээлж байсан нь энэ онд илэрч, шуугиан тариад байгаа. Үүнтэй холбогдуулан Тошиба зардлаа танахын тулд компанийхаа бүтцийг цомхотгож, зарим ажилтнаа эрт тэтгэвэрт гаргах, бусад компанид шилжүүлэх зэрэг замаар ажлын байрны тоогоо цөөлөхөөр болжээ.

Мөн тус компани дүрс мэдрэгч үйлдвэрлэх салбарт үйл ажиллагаагаа зогсоож, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Топкон компани дахь хувьцаагаа борлуулахаар шийдсэн байна. Одоогоор Тошибагийн нийт борлуулалтын 20-иод хувийг бүрдүүлдэг гэр ахуйн барааны борлуулалт 10 хувиар буурч, 109,7 тэрбум иений алдагдал хүлээгээд байгаа. Иймээс тус компани энэ салбарын ажилчдаа голлон цомхотгох төлөвтэй байна. Тошибагийн энэ салбарын үйлдвэрүүдэд япон болон бусад орны 24 гаруй мянган ажилчид ажилладаг юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Тошиба 1000 ажилтнаа цомхотгоно  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй