Шууд Chart

Бээжин дахин утаанд автав

2015-12-19 10:03:43

Хятадын нийслэл Бээжин хотод энэ сард хоёр дахь удаагаа агаарын бохирдлын хамгийн дээд түвшний буюу улаан өнгийн түгшүүр зарлалаа. Тус хотод өнөөдрөөс эхлэн мягмар гараг хүртэл утаа нэмэгдэж, өмнөх улаан түгшүүрийн түвшний үеэс илүү гарах төлөвтэй байна. Энэ сарын 8-нд Бээжинд улаан түгшүүр зарлах үеэр агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нэг шоо метрт дээд тал нь 300 микрограм хүрч байсан.

Харин энэ  удаад дээрх хэмжээ 500 микрограмаас давж гарна гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүний эрүүл мэндэд “аюулгүй” гэж тогтоосон хэмжээнээс даруй 20 дахин хэтэрсэн үзүүлэлт. Хятадын эрх баригчид тус улсын хамгийн их утаатай байх хотуудыг газрын зурагт дүрслэн, иргэддээ тарааж байна. Энэ газрын зургаас үзвэл, Хятадын 12 том хотын 2 мянган километр хүртэлх газар нутагт агаарын бохирдол хурц хэмжээнд хүрэх төлөвтэй байна.

Бээжин хот зүүн болон өмнөд хэсэгт нь үйлдвэрүүд төвлөрсөн, харин хойд болон баруун хэсгээрээ Улаанбаатар хоттой адил уулсаар хүрээлэгдсэн байдгаас үйлдвэрүүдийн утаа нүүлгүй, тогтдог гэнэ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бээжин дахин утаанд автав  
Үзсэн: 2603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-12-20 10:27
Ulaanbaatar Beejingees dor baigaa shyy.Hoyor honogiin omno neg dargantsar hudlaa hutsaad baihiig harsan.Bolichihvol deergyi yu.
1.25.79.xxx [1.25.79.xxx] 2015-12-20 07:06
Beejin terte tegui hun n olon ym chin manaih l ketsuu bn iim tom nutagtai bj utaagaa shiidej chadahgui gdg onigoo bz de tusliin zuuh gj heden darga nar heden jil toglloo odo hotig nuulgeh l uldlee
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-20 01:48
deerh ozonii dawharga n tsooroh wiide!
118.33.229.xxx [118.33.229.xxx] 2015-12-19 20:07
Teneguudee beejingiin utaanaas ulaanbaatar ih utaatai shu de humuuest manaih beejingiinhees baga gesen oilgolt toruuleh geed bga yumu haashaa yum

Бидэнтэй нэгдээрэй