Шууд Chart

Байгаль нуурын ус бохирдож эхэлжээ

2015-12-19 10:07:01

ОХУ-ын Байгаль нуур 30 мянга гаруй шоо дөрвөлжин километр талбайтай, дэлхийн хамгийн том цэнгэг нууранд тооцогддог. Тус нуур дэлхийн цэнгэг усны нийт нөөцийн 5-ны нэгийг агуулдаг байна. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Байгаль нууранд үйлдвэрийн хаягдал ус цутгаж, үүнээс үүдэлтэйгээр хортой замаг ургах нь ихэсчээ. Улмаар энэ нь Байгаль нууран дахь амьтан, ургамлын төрөл зүйлүүдэд аюул учруулж эхэлсэн байна.

Иркутскийн нуур судлалын хүрээлэнгээс явуулсан судалгаагаар Байгаль нуурын ихэнх хэсэгт Спирогира гэх ногоон замаг тархсаныг илрүүлсэн байна. Мөн Германы судлаачид нуурын гүнээс авсан усны дээжинд хийсэн шинжилгээгээр далайн хөвөн гэх ус цэвэрлэдэг амьтны тоо толгой эрс цөөрснийг тогтоожээ. Далайн хөвөн өдөрт дунджаар 20 литр ус цэвэршүүлэх хүчин чадалтай, иймээс нуурын усыг цэнгэг байлгахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Экологийн дахин давтагдашгүй тогтоц бүхий Байгаль нуурыг Шинжлэх ухааны судалгаанд чухал ач холбогдолтой гэж үзэн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. Иймээс Байгаль нуурын цэнгэг байдлыг хамгаалж, биологийн төрөл зүйлүүд устан үгүй болохоос сэргийлэх яаралтай арга хэмжээ шаардлагатай байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Байгаль нуурын ус бохирдож эхэлжээ  
Үзсэн: 2249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.40.xxx [202.70.40.xxx] 2015-12-20 15:06
Байгаль нуур орчимд амьдарч байгаа хужааа нар л химийн янз бүрийн хортой бодисыг Байгаль нуурт цутгаж байгаа нь ойлгомжтой л доо. Хужааа нар хаа явсан газраа балаг тарьж явдаг балиар шаарнууд.
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-12-20 13:52
Галуут нуур дээр барьсан УЦСтанц шиг байгууламж бариулахгүйн тулд манайхны эсрэг дэгс мэдээлэл цацаж эхэллээ. Орос УЦС барьж барьж болдог. Манайд хориг тавибал Галуут нуурын усан цахилгаан станцтай барьцаж буулгахыг шаардах эрхтэй, эсвэл үнэгүй цахилгаан өгөхийг шаардаж сөрөг гэхэмжлэл гаргах хэрэгтэй байна.
1.39.84.xxx [1.39.84.xxx] 2015-12-20 02:49
Mongoloos bohirdood bna gej bodoj bgaa bol tsutgaluudaa haagaad gowinruu ywuul tged daraa ni olon yum yritsgaag orsiud
93.219.129.xxx [93.219.129.xxx] 2015-12-20 00:51
Tuul, Haraa gol deer ni Orhon tsutgaj baigaa bolhoor bohirdolgui jahavdee
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-19 20:42
argagui shde oros ruu vizgui bolgochihson chini nuguu haltar bohir zavaan umhii mongolchuud chini jigteihen tseverhen humuus shig l baigali nuuriin aylald bainga tasraltgui yavahaar baigali nuur bohirdolgui yahav.mongolchuud haa yavsan gazraa bohirduulj zavaaruulj yavdgaas hoish xaxa
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-12-19 20:30
Mongoliin bohirdol Orosuudiin hund aj uildveriin hajuud tiim ch jintei huvi nemer oruulahgui baih gej setgenem.
49.0.205.xxx [49.0.205.xxx] 2015-12-19 17:22
manih tuulaas avhuulaad selenge ene ter geed tsever bailgahgui bol baigal nuurt mongoloos bohir ursch irdeg geed buun tulbur boloh vii dee

Бидэнтэй нэгдээрэй