
Өнгөрсөн сард Турк агаарын хилд нь нэвтэрсэн гэх шалтгаанаар сөнөөсөн Оросын Су-24 загварын онгоцны хар хайрцгийг илрүүлж, улмаар өчигдөр олон улсын шинжээчдийг байлцуулан лацыг нь тайлсан. Харамсалтай нь, онгоцны сүүлчийн нислэгийн талаарх мэдээллийг хадгалж байсан тус хар хайрцагны санах ой гэмтсэн болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Гэхдээ энэ нь хар хайрцганд бичигдсэн мэдээлэл устсан гэсэн үг биш юм байна.
Хятад, Их Британи, АНУ-ын шинжээчдийн оролцоотойгоор гэмтсэн санах ойд хадгалагдаж байгаа мэдээллийг тусгай төхөөрөмж ашиглан тайлж, урьдчилсан үр дүнг ирэх даваа гараг гэхэд олон нийтэд танилцуулна гэж Оросын тал мэдэгдлээ. Оросын Су-24 онгоц пуужинд оногдох үедээ Сирийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан.
Тус онгоц Туркийн хилийг зөрчсөн эсэх, мөн Туркийн эргүүлүүд пуужин харвахаасаа өмнө Оросын онгоцонд анхааруулга өгсөн эсэх тухайд хоёр улс эрс зөрүүтэй мэдэгдлүүд хийж байгаа. Харин Су-24 онгоцны хар хайрцаг дахь мэдээллийг тайлж уншсанаар эдгээр мэдэгдлийн аль нь үнэн болохыг нэг мөр шийдвэрлэх боломж гарч байгаа юм.
Су-24 онгоцны хар хайрцаг гэмтжээ | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.