Шууд Chart

Шилдэг уулчид тодорлоо

2015-12-19 19:28:42

Монголын уулын спортын холбоо өчигдөр шилдэг тамирчдаа шалгарууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын хүний эрхийн комиссын дарга, гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Ж.Бямбадорж, УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга, эдийн засгийн ухааны доктор Ч.Улаан, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, МҮУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Ж.Баянцагаан нар уригдсан байв. Шилдгийн шилдэг тамирчдыг уламжлал ёсоор дараах номинацад өрсөлдүүлэв.

Шилдэг холбоо, клубээр “Сутайн бор” клуб.

Шилдэг авиралтаар “Шар хамар” уулын хөтөчдийн холбоо Алтай таван богдод авирснаараа.

Шилдэг эрэгтэй тамирчнаар “Уулын хөтөчдийн холбоо”-ны тамирчин Л.Нямбаяр

Шилдэг эмэгтэй тамирчнаар “Эрдэнэт” уулын холбооны тамирчин Т.Сарангэрэл  

Шилдэг ивээн тэтгэгчээр Ховд аймгийн засаг дарга Цэвээнравдан

Шилдэг уулчинаар “Хайрхан аялагч” клубын тамирчин Ж.Бямбасүрэн

Шилдэг дасгалжуулагчаар МҮУСХ-ны дасгалжуулагч Д.Батжаргал нар тодров.

Сонирхуулахад манай улсын уулчид хот, УАШТ-ээс 26 алт, найман мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 2015 оныг үдэж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг уулчид тодорлоо  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй