Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн

2015-12-20 10:29:33

2015 оны 12 дугаар сарын 20-ний 08-20 цаг хүртэл:  Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Олон нуурын болон  Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир  Дархадын хотгор орчмоор 21-26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,  Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.


2015 оны 12 дугаар сарын 21-наас 12 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв  
 

 21-нд баруун болон төвийн нутгаар, 22-нд баруун, төвийн нутаг болон, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 14 градус хүйтэн  
Үзсэн: 832 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй