Шууд Chart

Индонезид гатлага онгоц живжээ

2015-12-21 13:36:19

Индонезийн төв хэсэгт гатлага онгоц живжээ. Хоёр арлын хооронд иргэд тээвэрлэж явахдаа шуурганд цохигдсон энэ гатлага онгоцонд 110 зорчигч, хөлгийн багийн 12 гишүүн, нийт 122 хүн явсан байна. Эрлийн багийнхан гатлага онгоц живсэн газрыг тогтоосны дараа эрх баригчид тус бүс нутагт нисдэг тэрэг, 6 хөлөг онгоц дайчлан, аврах ажиллагаанд оролцуулж байна. Эрлийн баг усны хөвүүр тэмдгээс зүүгдэж амьд гарсан 39 хүнийг олж, гурван цаг үргэлжилсэн ажиллагааны дүнд аварсан. Гэхдээ тэдний гурвын биеийн байдал хүнд байсаар нас баржээ.

Харин үлдсэн 80 хүн сураггүй хэвээр байгаа юм. Цаг агаар муу байгаагаас далайн давалгаа ширүүсч, эрлийн ажиллагаанд хүндрэл учирч байгааг холбогдох албаныхан мэдээлж байна. Иймээс ажиллагааны явцад дэмжлэг үзүүлэхээр илүү том хөлөг онгоцууд нэмж илгээгээд байна. Индонез улс 17 мянга гаруй жижиг аралтай, эдгээр арлын хооронд иргэдээ гатлага онгоцоор тээвэрлэдэг юм. Харин гатлага онгоцны үйлчилгээ үзүүлэгчид зорчигчдынхоо аюулгүй байдлыг төдийлөн сайн хангаж чаддаггүй юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Индонезид гатлага онгоц живжээ  
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй