
Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тойргийн тоглолтуудын мэдээллийг хүргэж байна. Хамгийн сүүлд лигийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Даллас Старс /Dallas Stars/, Монтрейл Канадианс /Montreal Canadiens/ багуудын тоглолт "Даллас Старс" баг өөрийн мөсөн талбайд боллоо.
Энэхүү тоглолт талбайн эзэн багийн давамгайлал дор үргэлжилсээр "Даллас Старс" клуб "Монтрейл Канадианс" багийг 6:2-ийн харьцаатай хожсон юм. Ингэснээр "Даллас Старс" баг 31 тоглолтын дараах байдлаар 24 хожил, 7 хожигдолтой нийлбэр дүнгээр 50 оноотой лигийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна.
Харин "Монтрейл Канадианс" баг 31 тоглолтын дараах байдлаар 20 хожил, 11 хожигдолтой, нийлбэр дүнгээр 43 оноотой лигийн гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Тоглолтын гоолийн салхийг нэгдүгээр үеийн эхэнд талбайн эзэн багийн төвийн тоглогч Жейсон Спезза /Jason Spezza/ оруулсан юм.
Ийнхүү тэрээр энэ улирал дахь 12 дахь гоолоо оруулаад байна.Харин тоглолтын хоёр дугаар үед "Даллас Старс" багийн зүүн жигүүрийн тоглогч Жэми Бенн, болон тус багийн Патрик Шарп нар эсрэг багийн хаалганд гоолдсоноор тоглолтын тооны харьцааг 3:0 болгоод байсан.
"Монтрейл Канадианс" багаас зүүн жигүүрийн тоглогч Даниел Каарын довтолгоо амжилттай болж эсрэг багийн хаалганд шайбийг оруулсанаар тоглолтын тооны харьцааг 3:1 болгосон. Энэ үеийн сүүлчийн минутад "Даллас Старс"-чуудаас төвийн тоглогч Тайлер Сегуйн /Tyler Seguin/ эсрэг багтаа ахин гоолдсоноор тоглолтын тооны харьцааг 4:1 болгож, өндөрлүүлсэн.
Шийдвэрлэх гурардугаар үед талбайн эзэн багийн Жэми Бенн, Патрик Евис нар гоолдож, харин Монтрейл Канадианс багийн Паул Байрон нэг шайбийг эсрэг багийн хаалганд оруулсанаар өнөөдрийн тоглолты 6:2 харьцаатай "Даллас Старс" багийн ялалтаар өндөрлөсөн юм.
NHL: "Даллас Старс" лигийг тэрүүлж эхэллээ | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.