Шууд Chart

Израйль, Ливаны цэргүүд хил дээрээ харилцан гал нээжээ

2015-12-21 14:54:05

Израйль, Ливаны цэргүүд хил дээрээ харилцан буудалцсан байна. Израйль улсад халдлага үйлдэн, 30 жил хоригдсон Ливаны иргэн Самир Кунтар Израйлийн онгоцны бөмбөгдөлтөд өртөн амь үрэгдсэн гэж үзсэнээс ийм явдал болжээ. 1979 онд Кунтар 16 настайдаа орон сууцны барилгад халдлага үйлдэж, хоёр цагдаа, нэг энгийн иргэн болон түүний дөрвөн настай охины аминд хүрсэн юм.

Энэ хэргийнхээ төлөө Израйлийн шоронд хоригдож байсан түүнийг 2008 онд Хезболла бүлэглэл Израйльтай хийсэн солилцоогоор суллажээ. Суллагдсаныхаа дараа Самир Кунтар тус бүлэглэлд ихэд нэр нөлөө олсон гэж ажиглагчид үздэг юм.  Сири улсад иргэний дайны хямрал эхэлснээс хойш Хезболла бүлэглэл Башар Асадын цэрэгт дэмжлэг үзүүлэхээр олон зуун дайчнаа илгээгээд байгаа.

Тэдний нэг болох Самир Кунтар амь үрэгдэх үедээ Асадыг дэмжигч хүчнийхний түшиц газарт байрлаж байсан юм байна. Энэ түшиц газарт Израйлийн онгоцууд агаараас цохилт өгсөн гэж Асадад үнэнч бүлгүүд мэдээлж байгаа юм. Харин Израйлийн тал Самир амь үрэгдсэн гэх мэдээг таатайгаар хүлээн авч байгаагаа мэдэгдсэн ч цохилт өгсөн онгоц Израйлийнх мөн эсэхийг тодруулахаас татгалзсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Израйль, Ливаны цэргүүд хил дээрээ харилцан гал нээжээ  
Үзсэн: 563 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй