
Японы Фукушима болон түүнтэй ойролцоо мужууд дахь цацрагт бохирдсон ойн бүс, мөн хүн ам суурьшдаггүй алслагдмал нутгуудад цацрагийн бохирдлыг арилгах арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байж магадгүй байна. 2011 онд Фукушима Дайичи цөмийн цахилгаан станцад болсон ослоор тус бүс дэх ойн шугуй ихтэй өргөн газар нутаг цацраг идэвхт бодисоор хордсон. Харин Японы Засгийн газартай ойр эх сурвалжийн мэдээлснээр эдгээр ойд цэвэрлэгээ хийснээр цацрагаар илүү бохирдсон хөрсний үе давхарга ил гарч, улмаар борооны усанд угаагдан, цааш цацраг идэвх тархсан бүс нутгийн хүрээг тэлж магадгүй гэж үзэж байгаа юм.
Японы Засгийн газар одоо Фукушима дахь суурин газруудаас 20 метр хүртэлх зайд байгаа ойн цацраг идэвхийг бууруулж байгаа. Гэхдээ үүнээс цааших зайд байгаа ой шугуйг цацрагаас хэрхэн цэвэрлэх нь өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм. Харин сая ирсэн мэдээллээр тус улс цацраг идэвхит бохирдсон ойг цэвэрлэхийн оронд хашаагаар тусгаарлаж, хөрсний элэгдлээс сэргийлэх, мөн моддыг цөөрүүлэх замаар ойг эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулж буй юм байна. Энэ төлөвлөгөөг өнөөдөр мэргэжилтнүүдээр хэлэлцүүлнэ.
Японы Засгийн газар цацрагт бохирдсон ойг цэвэрлэхгүй байж магадгүй | ||
Үзсэн: 936 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.