Улсын маань нийслэл Улаанбаатар өглөө болгон тантай “Сайн байна уу” гэж мэндэлдэг. Таны алхаж яваа чулуун зам, модот гудамж, цэцэрлэгт хүрээлэн нэгэн цагт аав ээж, эмээ өвөөтэй тань яг ингэж толгой дохин мэндэлж, өдрийг сайхан угтахыг ерөөдөг байсан гэдэгт та итгээрэй. Үе, үеийн Улаанбаатарынхны түүхийг тэр бас хүүрнэж чадна.
Ажил, амьдрал буцалсан их талбар, үе үеийн монголчуудын хүсэл тэмүүлэл, хөгжил дэвшлийн гэрч болсон нийслэлийн 1974 оны дүр зургийг дараах бичлэг өгүүлнэ.
Энэ л сайхан хотоос улсын маань 0 цэг эхэлж, энэ л сайхан нийслэлээс монголчууд их амьдралынхаа гарааг эхэлсэн. Өрх гэрээ барьж, ажил амьдралаа төвхнүүлж, өтгөсийг үдэж, нялхсыг угтан өнөөдөртэй золгож байна.
| 1974 оны Улаанбаатар | ||
| Үзсэн: 3177 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.