
АНУ Украиныг тойрсон асуудалтай холбогдуулан ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, улмаар энэ хоригт хамаарах Оросын 34 хувь хүн, албан байгууллагын жагсаалтыг гаргалаа. АНУ Оросыг Минскийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Крымыг Украины эзэмшилд буцаан өгөх хүртэл тус хориг арга хэмжээг цуцлахгүй гэх байр суурьтай байгаа юм.
Америк энэ шийдвэрээрээ Оросын эсрэг нөхөрсөг бус бодлого баримталсан хэвээр байгаагаа харууллаа гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч мэдэгджээ. Орос улс үүнийг зүгээр өнгөрөөхгүй, Америкийн эсрэг зохих хариу арга хэмжээ авна гэдгийг тэрээр хэлж байна. Америкийн зүгээс Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнд багтсан хувь хүн, албан байгууллагуудын дотор, Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн засгийн газарт байсан хоёр дээд албан тушаалтан, мөн Крымд үйл ажиллагаа явуулдаг Оросын гурван банк багтсан байна.
Америкийн энэ шийдвэрээс нэг өдрийн өмнө Европын холбоо мөн Оросын эсрэг тогтоосон хориг арга хэмжээнийхээ үйлчлэх хугацааг ирэх долоодугаар сарын эцэс хүртэл сунгаснаа зарласан юм. Харин Хятад улс олон улсын харилцаанд хориг арга хэмжээ ашиглах, ашиглахаар заналхийлэхийн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ мэт хориг Украины хямралд улс төрийн гарц шийдэл олоход төдийлөн нааштай үр нөлөө авчрахгүй гэж Хятад улс үзэж байгаа юм.
АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.