Өсвөрийн тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулах болсон тухайгаа спортын салбарынхан мэдэгдлээ. Манай улсын өсвөрийн тамирчид сүүлийн үед олон улсын тавцанд идэвхтэй чамгүй амжилт үзүүлэх болсон билээ.
Харин төрөөс өсвөрийн тамирчдыг дэмжих бодлоготой болж, мөн олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчидыг шагнаж урамшуулдаг тогтолцоонд оруулбал тамирчидын амжилт улам нэмэгдэнэ гэж Төрөлжсөн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн захирал н.Зоригтбаатар онцолсон юм.
Биеийн тамир, спортын дунд сургуулиуд ба өсвөрийн тамирчдын байгууллагуудын удирдах ажилтан, багш дасгалжуулагчдын өргөтсөн зөвлөгөөнд манай улсын мэргэжилтнүүдээс гадна ӨМӨЗО болон ОХУ-ын Буриадын багш дасгалжуулагчид оролцож байна.
| Өсвөрийн тамирчдыг дэмжих хөтөлбөрийг боловсруулна | ||
| Үзсэн: 900 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.