Шууд Chart

Оросын агаарын цэргийн ажиллагаанд 200-гаад энгийн иргэн амь үрэгдсэн

2015-12-23 16:05:27

Сири дэх "Исламын улс" бүлэглэлийн эсрэг ОХУ-ын агаарын цэргийн ажиллагааны улмаас 200-гаад энгийн иргэн амь үрэгдсэн гэж олон улсын хүний эрхийн "Эмнести Интернэшнл" байгууллага мэдээлжээ. Тус байгууллага Оросын онгоцууд агаараас бөмбөгдөж байгаа таван бүс нутагт судалгаа хийж, гэрчүүд, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн өгсөн мэдээллийг нэгтгэн, ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Өрнөдийн хэвлэл сүүлийн үед энэ мэт мэдээлэл ихээр цацах болсон. Мөн Оросыг "Исламын улс" бүлэглэл бус, харин аядуу үзэлт босогчдын байрлалд голлон цохилт өгч байна гэж АНУ зэмлэж байгаа. Харин Орос улс эдгээр мэдээллийг эрс няцааж, үүнийг өөрийнх нь эсрэг явуулж байгаа суртал ухуулгын дайн гэж нэрлэж байгаа юм. Энгийн иргэд Оросын агаарын цохилтод өртөн, амь үрэгдсэн гэх мэдээ тус улсын онгоцууд бөмбөгдөлтөө эхлээгүй байхад өрнөдийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн гэдгийг өмнө нь Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж байсан.

Энэ удаад Их Британид төвтэй "Эмнести Интернэшнл" байгууллага Сирийн Хомс, Хама, Идлиб, Латакия, Алеппо гэсэн таван хотод гэрчүүдтэй ярилцлага хийсний дараа Орос улс Сири дэх агаарын цэргийн ажиллагаагаараа олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна гэх дүгнэлтэд хүрсэн байна. Гэхдээ энэ мэдээллийг баталгаажуулах баримт нотолгоо одоогоор алга байгаа. Мөн дашрамд сануулахад, зөвхөн Орос төдийгүй АНУ тэргүүтэй агаарын цэргийн эвслийн онгоцууд ч Сирид агаараас цохилт өгөхдөө энгийн иргэдийн аминд хүрч байна гэх зэмлэлд өртсөөр ирсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Оросын агаарын цэргийн ажиллагаанд 200-гаад энгийн иргэн амь үрэгдсэн  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй