Шууд Chart

Иракийн цэргүүд Рамади хотод давшилт эхлүүлэв

2015-12-23 17:38:41

Иракийн Засгийн газрын цэрэг "Исламын улс" бүлэглэлийн гол түшиц газар болох Рамади хот руу давшин, талуудын хооронд ширүүн тулаан өрнөж байна. Иракийн цэргүүд хоёр дүүргийг "Исламын улс" террорист бүлэглэлийн хяналтаас эргүүлэн авч, одоо хотын төв рүү давшилтаа үргэлжлүүлж байна.

Хэт даврагч бүлэглэл цэргүүдийн эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлэлгүй, гол төлөв мэргэн буучид болон амиа золиослогчдоо ашиглан сөрөг довтолгоо явуулж байна. Өнгөрсөн тавдугаар сард Иракийн цэрэг арми ичгүүртэйгээр ялагдал хүлээж, "Исламын улс" террорист бүлэглэлд Рамади хотыг алдсан юм. Исламын шашны суннит урсгалыг дагагчид олноороо амьдардаг тус хот нь Багдадаас баруун тийш 90 км-т оршдог.

Иракийн цэргүүд хотыг эргүүлэн хяналтандаа авахын тулд өнгөрсөн сард хотыг бүсэлж, "Исламын улс" бүлэглэлийн бусад түшиц газартай холбоо тогтоох боломжийг нь хаажээ. Одоо цэргүүд цагдаа болон иргэдийн дэмжлэгтэйгээр Рамадигийн төв хэсэгт давшилтаа эхлүүлсэн, улмаар ирэх 72 цагийн дотор хотыг бүрэн чөлөөлөх төлөвлөгөөтэй байна. АНУ тэргүүтэй эвслийн онгоцууд Засгийн газрын эдгээр цэрэгт агаараас дэмжлэг үзүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Иракийн цэргүүд Рамади хотод давшилт эхлүүлэв  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй