Шууд Chart

Японы эзэн хаан 82 насыг зооглов

2015-12-23 17:44:49

Өнөөдөр Японы эзэн хаан Акихито 82 насны ойгоо тэмдэглэж байна. Тэрээр энэ баярт өдрөө тохиолдуулан хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ дэлхийн хоёрдугаар дайны хүнд хэцүү цагийг эргэн дурсаж, хойч үеийнхэн энэ талаар ойлголт мэдлэгээ гүнзгийрүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн онд болсон олон үйл явдал эзэн хаан Акихитог дайны цагийг эргэн дурсахад хүргэсэн гэж тэрээр хэллээ.

Жил бүр дайн, хямралыг мэдэхгүй залуу үе олширч байгаа өнөө үед өнгөрсөн үеийн алдаа дутагдлыг сайтар судлан, цаашид давтахгүй байхыг анхаарах хэрэгтэй гэж Японы эзэн хаан захисан байна. Өөрийг нь нас дарахын хэрээр өмнө нь гаргасан шийдвэрүүдээ эргэн харж, шүүмжлэлтэй хандах болсон гэдгээ Японы эзэн хаан хэлж, цаашид энэ мэт алдаа гаргахгүйг хичээж ажиллана гэдгээ мөн илэрхийлсэн байна.

Өнөөдөр 13 мянган иргэн нь хааны ордонд зочилж, эзэн хаандаа баяр хүргэсэн. Өглөө 9:30 цаг гэхэд хааны ордны хаалган дээр дөрвөн мянга шахуу хүн цугларсан байсан талаар Японы Эн-Эйч-Кэй суваг уламжилж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы эзэн хаан 82 насыг зооглов   
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй