
Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан нар мэдээлсэн.
"Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж, нэг хүн амиа алдсан болохыг эх сурвалжууд хэлж байна. Гэмтэл бэртэл авсан хүмүүсийг Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай эмчилгээнд оруулжээ. Тэдний хоёрынх нь биеийн байдал хүнд, дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна.
Уг ослын шалтгаан, нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгнө. Албаны эх сурвалжийн хэлснээр 337 дугаар ангийн захирагч уг нислэгийн багт явсан байсан бөгөөд хүнд гэмтэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөө өглөө ухаан оржээ. Харин ослын улмаас амиа алдсан хүн бол ахмад М.Батбаяр байжээ. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай байсан юм. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МИ-8 нисдэг тэрэгний ослын шалтгааныг үдээс өмнө мэдээлнэ | ||
Үзсэн: 889 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.