Шууд Chart

МҮОНТ-ийн О.Отгонжаргалын бүтээлүүд шилдэг 10-т багтжээ

2013-09-20 15:12:54

Балдоржийн нэрэмжит тав дахь удаагийн шагналын эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч н.Тэгшжаргал тодорлоо. Монголын сэтгүүлзүйн салбарынхны шударга өрсөлдөөний хамгийн нэр хүндтэй өрсөлдөөнтэй талбар болсон Балдоржийн нэрэмжит шагналын тав дахь удаагийн шалгаруулалт өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхэлсэн юм. 

Тав дахь удаагийн шалгаруулалтад Дорнодын Матад сум-Улаанбаатар хот-Турк улсаас бэлтгэсэн “Салхи биднийг хөтөлнө” цуврал нийтлэл, ӨМӨЗО-оос бэлтгэсэн “Луугийн атган дахь цаасан шувуу” цуврал сурвалжлагаараа “Өнөөдөр” сонины сэтгүүлч н.Тэгшжаргал нэр дэвшиж, 2013 оны БАЛДОРЖ шагналт сэтгүүлчээр тодорлоо. Дэд байрт “EAGLE NEWS” телевизийн мэдээллийн хөтөлбөр шалгарсан юм. . “Шилдэг 10”-ыг танилцуулбал: МҮОНТ-ийн сэтгүүлч Осорын Отгонжаргалын “Усгүй Монгол” , “Модгүй Монгол”, Гомбожавын ОТГОНБАЯР  “Үндэсний шуудан” сонин “Биднээс холдон буй Оюутолгойн ирээдүй”, “Фракцын засаглал“ нийтлэл, Хайнжамцын БҮРЭНТОГТОХ “Үндэсний шуудан” сонин “Үндэстний энергетик”, “Их үргээлгэ” нийтлэл, Дуламын ЦЭРЭННАДМИД, Чанцалын ҮЛ-ОЛДОХ “Зууны мэдээ” сонин “Мантуушийн маапаан”, “Хөсөр хаяж, алдаж асгасан газрын тос” хамтын бүтээл, Дамдины ОТГОНЖАРГАЛ “Өнөөдөр” сонин “Төслийг тушсан төмөр чөдөр” нийтлэл, Галсанбаатарын ДЭЛГЭРЦЭЦЭГ “Өдрийн сонин” МИАТ компанид мөнгө угаасан албан тушаалтнуудын хэргийн талаарх цуврал нийтлэл, Бямбын ЕРЭНТЭЙ “Үндэсний шуудан” сонин “Шагнал, шагнал, бас дахин шагнал”, “Би бол хүчирхийлэл, гишгэчихнэ шүү холдоорой” нийтлэл, Энхбаатарын ХҮРЭЛБААТАР “Өдрийн сонин” “Хүүгээ тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ” цуврал сурвалжлага, “Хустайн нуруунд 13 буга агнажээ” нийтлэл, Төрбатын БАЯРХҮҮ “MN-25 дугаар суваг” телевиз “Амьдралаа гэж...” баримтат уран сайхны цуврал нэвтрүүлэг, Бямбадоржийн АЗЗАЯА “Өдрийн шуудан” сонин Хүүхдийн паркийн газрын асуудлаар бичсэн цуврал нийтлэлүүд багтжээ.


МҮОНТ-ийн О.Отгонжаргалын бүтээлүүд шилдэг 10-т багтжээ  
Үзсэн: 1435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй