Шууд Chart

Эмэгтэй гишүүдэд стилист хэрэгтэй байна гэв

2015-12-28 12:08:27

Саяхан сошиал хуудсанд УИХ-ын эмэгтэй гишүүдийн шинэ жилийн үдэшлэг дээр хамтдаа авахуулсан зураг тарсан. Эмэгтэй гишүүдийн уг гэрэл зургийг харсан Э.Цэрэн бүгдэд нь стилист хэрэгтэй байна хэмээн дүгнэжээ. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудсанд бичсэн нь олон хүнд таалагдсан байна.

Э.Цэрэн “Манай бүсгүйчүүлд бүгдэд нь стилист хэрэгтэй байна. З.Баянсэлэнгийн даашинз хүчтэй харагдана. Гэхдээ үс налмайгаад нэг л биш. Ц.Оюунгэрэл эмэгтэйлэг ч дэндүү хямдхан харагдана. Борчууд дундаас гаралтай мөнгө хэмнэсэн гэж л битгий яриарай. Л.Эрдэнэчимэг уул нь хамгийн чамин хувцасладаг ч энд донжоо олсонгүй. Г.Уянгын титмийн санаа хөөрхөн ч улс төрч эмэгтэйд зохихгүй. Д.Оюунхорол гишүүний эрэмгий тал бүх л юманд дийлчих юм. С.Одонтуяа гишүүнийг урт ягаан хормой унжралдаад их явцгүй харагдуулж байна. Д.Сарангэрэл хэт баригдмал ч энүүхэндээ донжоо тааруулж, 2 гараа нуусан нь их зөв.

Энүүхэндээ хэлэхэд, та нар минь имиж макертэй бол оо! Улс төрч бүсгүйчүүдийн алдаа оноог хэлдэг, засдаг мэргэжлийн хүмүүс цаана чинь байдаг юм. Хувь хүн болгон өөрийн онцлогтой ч олон нийтийн төлөө явж буй та бүхэн өөрсдийгөө зөвөөр илэрхийл. Энэ зураг чинь ч гэсэн та бүхний Пи Ар юм шүү дээ. Эндээс харахад бүгд жингийн жаахаан жаахан илүүдэлтэй байна. Тиймээс хувцас нь тиймэрхүү зохицгоож.

Жич : Өөрөө олигтой юм шиг гээд над руу дайрав. Би улс орныг тэргүүлэх эмэгтэйн нэг биш. Эднийгээ хайрласандаа хэллээ” хэмээн бичжээ.

 


Эмэгтэй гишүүдэд стилист хэрэгтэй байна гэв  
Үзсэн: 2953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2015-12-29 18:44
Уянгаа гишүүн үнэхээр гүнж болмоор байсан юм бол хүүхдүүдийн карнавалд очоод орчихгүй дээ хэ хэ
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-12-29 17:38
Яриад бгаа нь хувцас юм шиг боловч гол санаа нь өөртөө зохисон хувцасаа үйл явдал даа тохируулаад өмсч чадахгүй хүмүүс улс орны асуудлыг шийдэхүү... Хэзээ ч үгүй... ийм ч байх гэж дээ. Даруухан үнэтэй гангандаа харагдах нь гол биш шүү .. хэнээр ч хэлүүлэхгүйгээр өөрийнхөө ямарыг яруу тодоор харуулж бгаа нь энэ.
176.10.104.xxx [104.232.3.xxx] 2015-12-28 15:20
сэтгэгдэл устгах юм бол сэтгэгдэл бичүүлэх ямар хэрэгтэй юм бэ? заавал магтах ёстой юу?
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-28 14:36
Зөв. Мэргэжлийн хүний үгийг бас нэмээд сонсоорой https://www.youtube.com/watch?v=PT7Mqk3JU1Q
46.166.188.xxx [66.230.230.xxx] 2015-12-28 13:32
хамгийн гоё аятайхан харагдаж байгаа нь нөгөө муу хэлүүлээд байдаг Баянсэлэнгэ байна. Уянга гишүүний өмссөн титэм УИХ-ын гишүүн байтугай ийм насны бүх эмэгтэйчүүдэд тэнэг харагдана гэдгийг мэддэггүй юм байх даа. Оюунгэрэл юун эмэгтэйлэг , харин ч хямдхан биеэ үнэлэгч шиг харагдаж байна. Эрдэнэчимэг гишүүн даашинз нь зун байсан бол хэлэх үг алга. Гэвч шинэ жилд бол бишээ. Ташаагаа тулчихаад даналзаад үнэн тэнэг. Сарангэрэлийн өмссөн палааж нь гаднаа цагаан , дотроо хар яг хөө шиг хар дотортой мөн чанарыг нь харуулсан байна. Одонтуяагийн хувцас зохиогүй байна. Оюунхорол эв хавгүй харагдаж байна.

Бидэнтэй нэгдээрэй