Шууд Chart

Хар шуурганы улмаас амь үрэгдэгсдийн тоо 40 давав

2015-12-28 12:42:08

Шинэ он ойртож байгаа энэ үеэр АНУ-ын төв болон өмнөд муж улсуудыг дайрсан хар шуурганы улмаас учирсан гарз хохирол нэмэгдсээр байна. Зарим бүс нутагт хүчтэй салхинд зам дээрх автомашинууд шидэгдсэн, олон айлын орон гэр нурж сүйдсэн мэдээ ирж байна.

Одоогоор амь үрэгдсэн хүний тоо 41 хүрээд байгаа юм. Техас мужийн Даллас хотод салхины эрч цагт 322 км хүрч, 11 хүн амь насаа алдсан байна. Үүнээс үүдэлтэйгээр Техас муж улсын захирагч Даллас болон гурван өөр бүс нутгийг гамшгийн бүс болгон зарласан байна. Хар шуургатай дагалдан очсон ширүүн аадар борооноос үүдэн зарим гол мөрөн үерлэж, эргээсээ хальсан тухай мэдээ ирж  байна. Иллинойс, Миссури мужид гэнэт их үер бууж, наад зах нь 11 хүн амь үрэгдсэн байна. Нью-Мексико муж улсад цас орж, цасны зузаан 60 см хүрэх төлөвтэй байгаа учраас муж даяар онц байдал зарлажээ.

Цаг агаарын таагүй байдлаас үүдэн АНУ-д өчигдрийн байдлаар 1300-гаад нислэг цуцлагдсан мэдээ байна. Эдгээр нислэгийн бараг тэн хагас нь Далласаас хөөрөх ёстой байжээ. Хот, суурин газарт хүчтэй хар салхи салхилах нь ховор үзэгдэл болохыг цаг уурын мэргэжилтнүүд хэлж байна. АНУ-ын цаг уурын албаныхны мэдээллээр хар салхи хавар, зуны улиралд элбэг тохиолддог, өвөл тэр бүр шуурдаггүй юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хар шуурганы улмаас амь үрэгдэгсдийн тоо 40 давав  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй