Манай улс Япон улсын дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийг багасгана. “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл” –ийн тухай баримт бичиг манай улс Япон улстай байгуулсан.
Энэ баримт бичгийн хүрээнд Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжтой техник, технологи, ажил үйлчилгээг манай улсад нэвтрүүлэхэд Япон улс дэмжих бололмж бүрдээд байгаа.
НҮБ-ын суурь конвенцид нэгдсэн орнуудад хамтарсан кредит олгох механизм гэж нэрлэж байгаа энэ үйл ажиллагааг эрчим хүч, үйлдвэр, барилга, тээвэр, хог хаягдлын менежментийн салбар болон мал аж ахуй, ойн гэх мэт бусад салбаруудад хэрэгжүүлж эхэлсэн гэж “Байгаль орчин ногоон хөгжил”-ийн сайд н.Оюун ярилаа.
| Япон улсын дэмжлэгтэйгээр хүлэмжийн хийг багасгана | ||
| Үзсэн: 1083 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.