Шууд Chart

Х.Тэмүүжин хуулийн төсөл өргөн барилаа

2013-09-20 17:38:23

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Шүүхийн захиргааны тухай болон Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.

Төсвийн хуульд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч тухайн шүүхийн төсвийн, харин Шүүхийн захиргааны хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна гэж заасан. Энэ нь шүүхийн нэгдмэл байх зарчим, шүүхийн шинэтгэлийн гол үзэл баримтлалтай нийцэхгүй байгаа юм. Тиймээс энэ зөрчлийг арилгах үүднээс хуулийн төслийг боловсруулснаа салбарын сайд хэлж байна. Шүүх байгуулах тухай хуулиар нийслэлийн төвийн 6 дүүргийг 2 бүсэд хуваасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоож байгаа юм. Шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх ,Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон нь шинээр өөрчлөн байгуулах шүүхүүдийг байршуулах Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг зөрчих нөхцөл байдал үүсч байгааг салбарын сайд хэллээ.

Х.Тэмүүжин хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 1726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.35.xxx [202.70.35.xxx] 2013-11-04 17:17
huuli meddeg hunees zovolgoo avmaar bna tuslaach harj suusaar hairtai hunee har nvhend aldmaargui bna hunees gajuud hvnd hereg hiigeegui baital 2jil garan horiloo.dunguj ehleh gej bui ger buliig zugeerl duusgaj bgaa yum shig
202.70.35.xxx [202.70.35.xxx] 2013-11-04 17:12
ene huulia hurdan batalj ogooch hohirloo baragduultsan yuma.oilgomjtoi yumiig shiidej chadku olon jil ongurluu meddeg humuus bol heregtein taniltsaadl shiidchimeer yum damjuulj yavsaar baital neg zaluu ger buliin amidarlaar togloodl duusgalaa ene huuliinhan.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-09-22 17:29
ene huuliig hurdan batalj ogooj
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-09-22 17:28
urshuuliin huulid yamar humuus opoh we mon ene huulia hurdan batalj hurdahan heregjuulj bolo yumuu mon hohiroloo daragduulagui bol yah we

Бидэнтэй нэгдээрэй