Шууд Chart

Монголчууд Зул сартай танилцсан нь...

2015-12-29 09:19:50

Найман зууны тэртээгээс  “цагаан”-ы баяр тэмдэглэсэн монголчууд  50 хүрэхгүй жилийн өмнөөс гацуур чимэж эхэлжээ. Яаж  өрнийн соёл Төв Азийн нүүдэлчдэд ийм хурдан түгэв гэдэг сонин. 1930-иад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэсэн гэх баримт бий. Ухаандаа, баруунд боловсрол эзэмшээд ирсэн Монгол залуус эх нутагтаа соёлын үрийг тарьж байсан хэрэг. Гэхдээ энэ жижиг “party” их зохиолчийг хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь харамсалтай.

Харин төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь арай хожуу буюу 1947 онд байлаа. Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны 12 дугаар сарын 31-нд  шинэ он гарган их найр хийжээ. Ингэхдээ Монголын анхны бялууг урласан гэх сонирхолтой баримт бий. Зоог гүнцгийн уламжлалыг дагаж “хэвтэж буй хонины хэлбэртэй” бялуу хийж, номын Их хүн Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул “бялуу” гэвэл зохилтой гэжээ. Ингэж хөвсгөр, амттай идээ дуудуулах нэртэй болсон түүхтэй. Ер нь шинэ жилийг тэмдэглэх болсон нь олноо өргөгдсөн тооллыг халж, аргын тооллыг ард түмэн ахуй амьдралдаа мөрдөх болсноос үүдэлтэй юм. Мөн Оросын соёл, боловсролын  довтолгоо ч  хүч өгчээ.  Ингэж Монголчууд бялуу, ёолктой  давхар танилцжээ.  


Монголчууд Зул сартай танилцсан нь...  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2015-12-30 10:25
цагаан сарыг нэн эртнээс цагаан идээний баяр хэмээн намар тэмдэглэдэг байсан бөгөөд 800_н жилийн өмнө Чингэс хааны зарилагаар хавар тэмдэглэх болсон.Бялууг ч гэсэн монголчууд эрт цагаас дайн тулаанд ялсан баяраа тэмдэглэж хурим найр хиигээд найрын төгөсгөлд зөгийн бал,цөцгийн тос зэрэгээр амталсан нэгэн амттан иддэг байсан.Их идвэл бялуурдаг учираас найрын төгөсгөлд иддэг байсан энэ идээг хэмээдэг байжээ

Бидэнтэй нэгдээрэй