Шууд Chart

Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайр зарлалаа

2015-12-29 13:54:28

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Монгол Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайртай гэнэ. Ерөнхийлөгчийн цомын төлөөх хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр болно. Тэрхүү барилдааны хөлийн цэц буюу шүүгчээр Б.Одхүү ажиллахаар томилогджээ. Тэрбээр фэйсбүүк хуудасдаа “Маргаашийн барилдааны хөлийн цэцээр би томилогдлоо. Үзэгч та бүхэн бөхөө сонирхохын зэрэгцээ намайг хэрхэн ажиллахыг хараад сэтгэгдлээ бичээрэй” хэмээжээ. Олон ч хүн түүнд “Залуучууд сүүлийн үед хөлийн цэцийнхээ үгэнд орохоо байсан. Та хатуу шаардлага тавиарай” гэх үгс бичсэн харагдана. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дунд нэгэн сонирхолтой өгүүлбэр байсан нь “Амжилт хүсье, хайраа”. Энэ үгийг улсын харцага Г.Ганхуяг бичжээ. Ижил спортоор хичээллэж, тулааны дэвжээн дээр цусаа урсгаж явсан тэд намба суухын цагт улам дотно болсон нь энэ буюу.      

Улсын начин Б.Одхүү, улсын арслан Э.Оюунболдын хамт.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын харцага Г.Ганхуяг улсын начин Б.Одхүүд хайр зарлалаа   
Үзсэн: 6739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-30 09:00
Юм бодохгүй, сэтгэл зовохгүй, ичгүүр сонжуургүй, тэнэг хүн амарч юмуу, тархи амар бол бие эрүүл гэдэг энэ дээ
Х [183.97.125.xxx] 2018-01-27 15:31
Та бөх үү? Үнэн айхгүй хэлж байна шүү!
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2015-12-29 14:03
Одхүү улам залуу болчихжээ яаж ингэв ээ амжилт найзаа

Бидэнтэй нэгдээрэй