
"Оддын дайн" цувралын “Хүч сэргэсэн нь” нэрт сүүлийн анги түүхэнд хамгийн богино хугацаанд нэг тэрбум америк долларын орлого цуглуулсан киногоор тодорлоо. Тус кино өнгөрсөн зургаадугаар сард "Юрийн галавын цэцэрлэг" киноны дөрөв дэх ангийн тогтоосон дээд амжилтыг эвдэж, кино театруудад нээлтээ хийснээсээ хойш 12 хоногийн дотор нэг тэрбум долларын ашиг олжээ.
Гэхдээ "Юрийн галавын цэцэрлэг" киноны сүүлийн анги ашиг орлогынхоо дийлэнхийг Хятадын кино театруудаас цуглуулсан бол "Оддын дайн"-ы шинэ анги тус улсад нээлтээ хийгээгүй байгаа. Иймээс ирэх сарын 9-нд Хятадын зах зээлд нээлтээ хийсний дараа "Оддын дайн" цувралын долоодугаар ангиас олох ашиг орлого, тогтоох амжилтууд улам нэмэгдэх хандлагатай байна.
Тус кино АНУ-д зул сарын баяраар хамгийн их ашиг орлого цуглуулсан киногоор тодроод байгаа. Тус баярын өдрөөр "Оддын дайн"-ы шинэ анги Америк дахь кино театруудаас нийт 49.3 сая долларын ашиг олсон байна. Нээлтээ хийгээд хоёр долоо хонож байгаа тус кино Америкт хоёр дахь долоо хоногийн үзвэрээс 153.5 сая долларын орлого цуглуулсан. Харин нийт дүнгээрээ тус улсад 544.6 сая америк долларын ашиг орлого олжээ.
"Оддын дайн" цувралын сүүлийн анги 12 хоногт нэг тэрбум долларын ашиг олжээ | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.