
2016 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулах Бразилын Рио де Жанейро хот шинэ оноо угтахад бэлдэж байна. Хоёр оны заагт задгай цэнгэлдэх хүрээлэнд самба бүжгийн хэмнэл дор томоохон үдэшлэг зохион байгуулдгаараа зартай тус улсад шинэ оноо угтахаар очих жуулчдын тоо нэмэгдсээр байгаа юм.
Далайн үзэсгэлэнт эрэг, удаан үргэлжилдэг салют нь тус улсыг зорин очих гол шалтгаан болдог байна. Дэлхий нийт 2015 оноо угтан авах үеэр Рио хотын Копакабана эрэгт 16 минутын турш салют бууджээ. Сүүлийн жилүүдэд шинэ оныг угтахаар Рио де Жанейрог зорих жуулчдын тоо хоёр сая хүрсэн гэх мэдээллийг хотын захиргааныхан өгч байна. Бразилчууд шинэ оноо баяр хөөртэй, өөдрөгөөр угтах ёстой гэж итгэдэг. Ийм ч учраас баярын үеэр хэрүүл маргаан гарах нь тун ховор үзэгдэл юм байна.
Мөн ирэх онд аз авчирна гэж үзэн бразилчууд он солигдох үеэр цагаан өнгийн хувцсаар гангардаг уламжлал тогтжээ. 2016 оныг Риогийн олимпийг зохион байгуулах жил гэдэг утгаар нь тус хотынхон илүү нүсэр баяр, наадам зохион байгуулахаар төлөвлөж байна. Бразилын нэрийн хуудас болсон самба бүжиг дүрс бичлэгт анх мөнхөрсний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан баярын үдэшлэгийн үеэр "Самбра" гэх хөгжимт жүжиг тавих юм байна.
Бразилчууд шинэ оноо угтахад бэлдэж байна | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.