
Шинэ жилийн баярын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл буюу салют худалдаж авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” анхааруулж байна.
Хэзээ, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус, хэрэглэх зааваргүй, баталгаагүй пиротехникийн хэрэгслийг гар дээрээс худалдан авч он солигдох мөчид хэрэглэснээс гар, хуруугаа гэмтээн эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол хэдэн жилийн өмнө гарч байсан. Иймээс баяраа тэмдэглэж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл буюу салют ашиглахгүй байх, зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвхөн мэргэжлийн хүн ажиллуулах зэргээр аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газарт зөвшөөрөлгүйгээр пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа тохиолдолд мэргэжлийн хяналт, онцгой, цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг зөвлөж байна.
Салют худалдан авахгүй байхыг анхааруулж байна | ||
Үзсэн: 1411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.