Шууд Chart

Дубайн зочид буудалд гал гарчээ

2016-01-02 10:04:39

Хуучин оны сүүлчийн орой Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот шинэ оноо угтан авахаар бэлдэж байх үеэр тансаг зэрэглэлийн 63 давхар зочид буудалд гал гарчээ. Гэхдээ зочид буудалд байсан хүмүүсийг шуурхай нүүлгэн шилжүүлсний дүнд хүний амь нас хохироогүй гэж холбогдох албаныхан мэдээлсэн байна. Дубай хотын тэнгэр баганадсан барилгууд шинэ оныг угтан авахдаа салют буудуулах сүрлэг ёслол зохион байгуулдагаараа зартай.

Харин тэр шөнө дэлхийн хамгийн өндөр барилга Бурж-Халифа цамхаг шинэ оныг угтсан салют буудуулах ёслолоо хийхийн өмнөхөн ойролцоох барилгад нь ийнхүү гал гарчээ. Энэ хэрэг явдлыг үл харгалзан Бурж-Халифа цамхаг төлөвлөсөн ёсоороо шинэ оны салютаа буудуулсан байна. Дубай хотын захиргааны мэдээлснээр, Адресс зочид буудалд гарсан галын 90-ээд хувийг унтраагаад байна.

Эрх баригчид болон албан бус эх сурвалжууд хэдэн хүн гэмтэж хохирсон талаар зөрүүтэй мэдээлэл өгч байгаа. Хөнгөн гэмтэж, түлэгдсэн 14 хүн байна гэж хотын захиргааныхан мэдээлсэн бол Ройтерс агентлагт ирсэн албан бус эх сурвалжийн мэдээнд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх үед шатан дээр эмх замбараагүй байдал үүссэн, утаанд угаартсан зэргээс үүдэн 60 гаруй хүн хөнгөн гэмтэл авсан гэж мэдээлжээ. Одоогоор холбогдох албаныхан гал гарсан учир шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Дубайн зочид буудалд гал гарчээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй