Шууд Chart

Япончууд шинэ оноо угтан сүмд залбирцгаав

2016-01-02 10:22:35

Дэлхийн олон улс орон шинэ оноо угтдаг өөрсдийн өвөрмөц уламжлалтай. Япон улсын иргэд өчигдөр хоёр оны заагт томоохон сүм дугануудад цуглан, шинэ ондоо амжилт бүтээл, аз хиймориор дүүрэн байхыг хүсч залбирсан байна. Япончууд энэ ёслолоо “Хацумодэ” буюу “оны анхны айлчлал” гэж нэрлэдэг.  Энэ ёслолыг гүйцэтгэн, шинэ он гарснаас хойшхи эхний гурав хоногт Японы сүм дугануудад гурван сая гаруй хүн очиж, мөргөдөг юм байна. Үүнээс гадна аз авчирдаг сахиус худалдан авах, мэргийн цаас сугалан, шинэ оны өнгийг шинжих зэрэг уламжлал ч өргөн тогтсон байна.

Энэ онд зөвхөн япончууд төдийгүй олон орны жуулчид тус ёслолыг сонирхохоор хүрэлцэн очсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Сүмд зочилж байгаа олон мянган хүний дунд эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд муж, хотын захиргааныхан сүмүүдийн гол байршлуудад камер суурилуулж, интернэтээр шууд цацсан байна. Мөн сүмийг зорих олон мянган хүнд үйлчлэхээр галт тэрэгний үйлчилгээ үзүүлэгч компаниуд өчигдөр шөнөөс өнөө өглөөг хүртэл зогсолтгүй ажиллажээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Япончууд шинэ оноо угтан сүмд залбирцгаав  
Үзсэн: 1831 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй