Шууд Chart

Ус ялгаруулдаг супер шил бүтээж байна

2013-09-25 10:31:00

АНУ-ын NBD Nano компани 2014 онд дэлхий дахиныг нэгэн шинэ бүтээлээрээ алмайруулахаар бэлтгэж байна. Энэ бол өөрөө усаа дүүргэдэг шил юм. Эрдэмтдэд энэхүү бүтээлийг санаачлах санааг өөрийн нурууг ашиглан салхинаас цэнэг гаргадаг африкийн Намибийн элсэн цөлийн цох хорхой урам хайрлажээ. NBD Nano цэнэглэлтийг эрчимжүүлэх үүднээс “ус шингээдэг супер” болон “ус түлхэдэг супер” чадвартай тусгай хучилттай нарны зайнуудыг ашиглахаар төлөвлөж байна. NBD Nano компаний үзэж байгаагаар, тэд нарын зохион бүтээсэн энэхүү шинэ бүтээл нь ахуйн хэрэглээнд болон аж үйлдвэрт хэрэглэгдэж болох гэнэ. Африкийн баруунөмнөд хэсгийн Намибийн элсэн цөл нь дэлхийн ихамгийн хуурай газарт ордог бөгөөд тэнд жилд ердөө 10-13 мм илүүгүй хур тундас ордог байна.


Ус ялгаруулдаг супер шил бүтээж байна  
Үзсэн: 2749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй