
Дэлхийн улс орнууд шинэ оноо хэрхэн тэмдэглэж байгаа талаар шинэ мэдээ мэдээлэл ирсээр байна. Өчигдөр Японы эзэн хааны гэр бүл ордныхоо тагтан дээр гарч ирж, олон түмэндээ болон дэлхий нийтэд хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Орон нутгийн цагаар өнөө өглөө 9 цаг 30 минутад Японы нийслэл Токио хотод байрлах хааны ордны үүд цугласан олонд нээгджээ. Эн-Эйч-Кэй сувгийн мэдээлснээр өглөөний байдлаар 44 мянга гаруй хүн хааны гэр бүлийн мэндчилгээг үзэхээр зорьж очсон байна. Эзэн хааны гэр бүл өнөөдөр товлосон цагуудад таван удаа ордны тагтан дээр гарч ирж, цугласан олонд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэх ёстой юм.
Энэ үеэр цуглах хүмүүсийн тоо нийтдээ 100 мянга дөхөх төлөвтэй байна. Японы эзэн хаан Акихито өглөө ордны өмнө цугларсан олонд мэндчилэхдээ ирж байгаа 2016 он ард олонд нь болон дэлхий нийтэд энх тайван, амар амгаланг авчрахын ерөөл дэвшүүллээ. Түүний хамтаар хатан хаан Мичико, угсаа залгамжлах хунтайж Нарухито, түүний гэргий Масако болон хааны гэр бүлийн бусад гишүүд цугласан олонтой мэндчилэхээр ордны тагтан дээр гарч иржээ. Японы эзэн хааны гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор ордны тагтыг сум нэвтэрдэггүй шилээр хамгаалсан байна.
Японы эзэн хааны гэр бүл шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв | ||
Үзсэн: 1913 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.