
1907 оноос хойш шинэ оноо угтахдаа гэрэлт бөмбөлөг унагах ёслол зохион байгуулах болсон АНУ-ын Нью-Йорк хот дахь Таймс талбайд мөн л нэг сая орчим хүн цугларсан байна. Хоёр мянга 700-гаад болор хэсгээс бүрддэг 5.5 тонн жинтэй тус бөмбөлөг 43 метрийн өндөрөөс 60 секундын турш доошилж, газардсанаар шинэ он ирснийг цугласан олонд зарлажээ.
Таймс талбайд цугларсан хүмүүсээс гадна дэлхий даяар нэг тэрбум хүн гэрэлт бөмбөлөг унагах ёслолыг цэнхэр дэлгэцээрээ үзэж сонирхсон байна. Таймс талбайд болсон 2016 оныг угтах ёслолын үйл ажиллагаанд олон алдартай дуучин ая дуугаа өргөсөн байна. Энэ үеэр олон нийтийн дунд хэв журам сахиулах, мөн болзошгүй террорист халдлагаас сэргийлэх зорилгоор зургаан мянган цагдаа тус талбайд дайчлагджээ. Эдгээр цагдаагийн зарим нь энгийн хувцас өмсөж, зүсээ хувирган ажилласан байна.
Таймс талбайд болсон ёслолыг нэг тэрбум хүн цэнхэр дэлгэцээр үзжээ | ||
Үзсэн: 1464 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.