
Бразилийн Рио де Жанейрод болох олимп болон паралимпийн наадамд оролцох эрхтэй Монголын тамирчдын нэрсийг Үндэсний багийн албанаас оны өмнө гаргасан. Одоогоор 16 тамирчин Риог зорих нь тодорхой болоод байна. Тодруулбал, чөлөөт бөх зургаа, буудлага гурав, байт харваа, хөнгөн атлетикийн тус бүр нэг тамирчин Риог зорино.
Цагаан өмсгөлтнүүдийн хувьд энэ сараас Европ тивд болох тэмцээнүүдээс эхлэх бол чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлтийн баг тамирчид дөрөв, тавдугаар сараас эрхийн тэмцээнд оролцоно.
Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-нд, паралимп есдүгээр сарын 7-18-нд болно.
Хэн ямар тэмцээнээс олимпийн эрх авсныг дэлгэрэнгүйгээр хүргэе.
№ |
Спортын төрөл |
Авсан эрхийн тоо |
Тамирчдын нэр |
Спортын цол зэрэг |
Ямар тэмцээнээс ямар амжилт үзүүлж эрх авсан бэ? |
|
1 |
Буудлага |
3 |
О.Гүндэгмаа |
МУХБ, МУГТ |
БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны дасгалд алтан медаль хүртэж “Рио 2016” олимпийн наадамд оролцох анхны эрх авав. |
|
2 |
Ц.Мөнхзул |
ОУХМ |
Азербайжаны Габала хотноо зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд VI байрт шалгарсан. |
|||
3 |
Г.Нандинзаяа |
ОУХМ |
АНУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны 10 метрийн дасгалд IV байрт шалгарсан. |
|||
4 |
Хөнгөн атлетик |
1 |
Б.Сэр-Од |
МУГТ |
Германы Хамбург хотноо 2015.04.26-нд зохиогдсон XXX дахь удаагийн “Хамбург марафон” тэмцээнд VI байрт шалгарсан. |
|
5 |
Пара буудлага |
1 |
З.Ганбаатар |
СМ |
2014 оны долоодугаар сард ХБНГУ-д болсон ДАШТ-ий 50 метрийн сонгомол гар бууны төрөлд VII байрт шалгарч “Рио 2016” паралимпийн наадамд оролцох анхны эрх авчээ. |
|
6 |
Пара пауэрлифтинг |
1 |
Э.Содномпилжээ |
ОУХМ |
Арабын Нэгдсэн Эмират улсад зохиогдсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд II байрт шалгарсан. |
|
7 |
Пара байт харваа |
1 |
Д.Баатаржав |
МУХБ, МУГТ |
ХБНГУ-д болсон пара байт харвааны ДАШТ-д VII байрт шалгарсан |
|
8 |
Пара хөнгөн атлетик |
1 |
С.Цогтгэрэл |
ОУХМ |
ОХУ-д болж өнгөрсөн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Зээрэнцэг шидэлтийн төрөлд I, II байрт шалгарсан. |
|
9 |
Чөлөөт бөх |
6 |
С.Батцэцэг |
МУГТ |
ДАШТ “Лас Вегас 2015” тэмцээн |
63 кг-ын жинд I байрт шалгарч Алтан медаль хүртсэн. |
10 |
П.Өнөрбат |
МУГТ |
74 кг-ын жинд II байрт шалгарч Мөнгөн медаль хүртсэн. |
|||
11 |
Э.Бэхбаяр |
МУГТ |
57 кг-ын жинд III байрт шалгарч Хүрэл медаль хүртсэн. |
|||
12 |
О.Насанбурмаа |
МУГТ |
69 кг-ын жинд шагналт V байрт шалгарсан. |
|||
13 |
Г.Мандахнаран |
МУГТ |
65 кг-ын жинд шагналт V байрт шалгарсан. |
|||
14 |
Ж.Чулуунбат |
ОУХМ |
125кг-ын жинд шагналт V байрт шалгарсан. |
|||
15 |
Байт харваа |
1 |
Ж. Гантөгс |
ОУХМ |
Тайландын Бангкок хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан харваанд II байрт шалгарсан. |
|
16 |
Пара байт харваа |
1 |
А.Анхбаяр |
ОУХМ |
Тайландын Бангкок хотод болсон пара байт харвааны паралимпийн эрх олгох тэмцээн |
Манай улсын 16 тамирчин Риог зорихоор болоод байна | ||
Үзсэн: 1827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.