
Саудын Араб улс Иранаас дипломат харилцаагаа тасаллаа. Тус улсад суугаа Ираны дипломатчдыг 48 цагийн дотор улсаас нь гарах шаардлага хүргүүлсэн гэдгээ Саудын Арабын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Өнгөрсөн бямба гарагт Саудын Араб 47 хүнийг цаазаар авсны дотор исламын шашны шийт урсгалын номлогч байсан юм. Энэ явдал Ираны ард иргэдийн эгдүүцэл бухимдлыг төрүүлжээ.
Саудын Араб энэ үйлдлийнхээ төлөө тэнгэрээс гэсгээл хүртэнэ гэж Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменеи мэдэгдсэнээс гадна тус улсын зарим эсэргүүцэгч Тегеранд байрлах Саудын Арабын Элчин сайдын яаманд дайран орж, гал тавьсан байна. Элчин сайдын яамных нь халдашгүй дархан байдлыг ийнхүү зөрчсөн Ираныг Саудын Араб Ойрхи Дорнодын бүс нутагт зэвсэг наймаалж, террористуудыг дэмжсэн гэж буруутган, улмаар дипломат харилцаагаа таслахаар шийдвэрлээд байгаа юм.
Энэ хүрээнд тус улс Иранаас өөрийн Элчин сайдын яамны бие бүрэлдэхүүнээ татаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаанд олон асуудлаас үүдэн сэв суусан. Эдгээрийн дотор Ираны цөмийн хөтөлбөр, мөн Саудын Араб улсд жил бүр зохион байгуулдаг Хаж мөргөлийн үеэр 1987 болон 2015 онд иран мөргөлчид амь үрэгдсэн зэрэг хэрэг явдлыг нэрлэж болох юм.
Саудын Араб Иранаас дипломат харилцаагаа таслав | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.