Шууд Chart

Мексикт шинээр сонгогдсон хотын дарга амь үрэгджээ

2016-01-04 14:36:45

Саяхан Мексик улсын дөрөв дэх том хот болох Темиско хотын захирагчаар сонгогдсон Хисела Мота амь үрэгджээ. Түүнийг албан үүргээ хүлээн аваад нэг ч хоноогүй байхад зэвсэгт этгээдүүд гэрт нь нэвтэрч, хөнөөсөн байна.

Хотын эрх баригчдын мэдээлснээр энэ хэрэгт есөн этгээд оролцжээ. Эдгээр сэжигтэн хэргийн газраас зугтахаар оролдож, улмаар цагдаа нар тэдний автомашиныг мөшгин хөөх явцдаа хоёр сэжигтнийг хөнөөн, бусдыг нь баривчилжээ. Сэжигтнүүдийн нэг нь мэдүүлэгтээ Хисела Мотагийн амийг хөнөөснийхөө төлөө 29 мянган америк долларын шан авснаа хүлээсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Хисела Мота нь Темиско хотын даргад нэр дэвшихдээ хар тамхины наймаа, бусад гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэх амлалт өгсөн юм.

Иймээс Мотагийн аллагыг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл, тэр дундаа хар тамхины наймаачид захиалсан байж магадгүй гэж цагдаа нар таамаглаж байна. 100-гаад мянган хүнтэй Темиско хот нь аялал жуулчлал, аж үйлдвэрийн төвлөрсөн бүсэд тооцогддог. Сүүлийн жилүүдэд тус хотод гэмт бүлэглэлүүд иргэдийг барьцаалах, сүрдүүлж мөнгө дээрэмдэх хэрэг элбэг гарах болжээ. "Ассошиетэд прэсс" агентлагийн уламжилснаар өнгөрсөн 10 жилд Мексик улсад 100-гаад хотын дарга бусдын гарт амь үрэгдсэн юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Мексикт шинээр сонгогдсон хотын дарга амь үрэгджээ  
Үзсэн: 490 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-04 14:58
ээ бурхан минь сүүлийн 10 жилд 100 хотын дарга алагдана гэдэг юу гэсэн үг вэ, хар тамхи гэдэг ийм л аюул дагуулдаг юм байна даа, монголыг гаднаас үүгээр хордуулж байгааг иргэд минь ухаараач

Бидэнтэй нэгдээрэй