
2016 он гарч, дэлхий дахин өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн, шинэ онд болох үйл явдлыг таамаглан хэлэлцэж байна. Хурдацтай хөгжил дэвшилтэй зэрэгцэн өнгөрсөн жил ямар ажил үүргийг робот дангаараа гүйцэтгэх чадвартай болсон тухай шинжээчид дүгнэжээ. Одоогоор роботын хөгжил харьцангуй эрт шатандаа яваа ч өнгөрсөн онд робот ажилчид олон салбарт ажиллаж эхэлсэн байна.
Тухайлбал, хэт ягаан туяа ашиглан орчны бүх нян, мөөгөнцөр болон бусад бохирдлыг цэвэрлэх чадвартай робот ашиглалтад оржээ. Одоо АНУ-ын Умард Калифорнийн эмнэлэгт энэ роботыг ашиглан өрөө тасалгаануудыг ариутгадаг болсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, суралцах чадвар тааруу хүүхдүүдэд зориулан робот багш, эмнэлгийн сувилагчийг орлох асаргааны робот зэргийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлжээ.
Оксфордын их сургуулийн тооцоогоор ойрын ирээдүйд мэргэжлийн мэдлэг шаарддаггүй 10 сая гаруй ажлын байрыг робот гүйцэтгэдэг болно гэж таамаглаж байна. Үүнээс гадна 2033 он гэхэд АНУ дахь нийт ажлын байрны 45 хувийг автоматчлах, эсвэл компьютер гүйцэтгэдэг болох төлөвтэй байгааг Оксфордын судалгааны баг онцолсон байна.
2033 он гэхэд АНУ-ын нийт ажлын байрны 45-ыг автоматчилна | ||
Үзсэн: 1340 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.