Шууд Chart

Рожер Федерер Австралийн хүүхдийн өдөрт бэлэг барилаа

2016-01-04 18:31:22

Өнгөрөгч ням гарагт талбайн теннисны тод оддын нэг Рожер Федерер, талбайн теннисны спортын дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байгаа Испанийн алдарт теннисчин Гарбинь Мугураза нар Австрали улсын хүүхдийн өдөрт зориулан нөхөрсөг тоглолт хийлээ.

Алдарт теннисчин Рожер Федерер зүгээр нэг теннис тоглосонгүй. Тэрбээр ирсэн зочид болон хүүхдүүдийг хөгжөөхийн тулд аварга том теннисны цохиураар тоглосон юм.

Ингэж тоглох нь хүүхдүүдийг ихэд хөгжөөжээ. Энэхүү нөхөрсөг тоглолтод эдгээр теннисчдээс гадна дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдэж байгаа Бернард Томик, Беларусын тамирчин Викториа Азаренка/Victoria Azarenka/, Чехийн тамирчин Радек Степаник /Radek Stepanek/ нар оролцсон юм.

Мөн энэ үеэр хүүхэлдэйн баатруудын хувцастай хүмүүс тоглолтыг үзэн сонирхож байгаа багачуудыг хөгжөөж байлаа. Рожер Федерийн хувьд 2016 оны чансаа олгох цуврал тэмцээний хамгийн эхний цуврал болох "Брисбэйнь интернейшнл" тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байх үеэр энэ үйл явдал болжээ.

"Брисбэйнь интернейшнл" тэмцээний эмэгтэйчүүдийн төрөл энэ долоо хоногийн бямба гарагт болох бол эрэгтэйчүүдийн төрөл ням гарагт болно.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рожер Федерер Австралийн хүүхдийн өдөрт бэлэг барилаа   
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй