
Өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ оны эхний хэвлэлийн бага хурлаа хийлээ. Тус улсын Засгийн газар 2015 оны төсөвт 3.3 их наяд иен буюу 29 тэрбум америк долларын тодотгол хийх тухай хуулийн төслийг парламентдаа өргөн барьсан тухай тэрээр мэдэгдлээ. Шинзо Абэгийн тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн гурван жилд эдийн засгийн хөгжлийг эн тэргүүн зорилтоо болгосны дүнд салбарын өсөлт тогтворжсон юм.
Энэ удаагийн төсвийн тодотголоор Японы 2015 оны нийт төсөв 99.7 их наяд иен болж нэмэгдэнэ. Тодотголд тусгасан хөрөнгөөс бага орлоготой 11 сая өндөр настанд тус бүр 30 мянган иен, өөрөөр хэлбэл, 4600 америк долларын тэтгэмж олгож, мөн АНУ болон бусад 10 оронтой байгуулсан Номхон далай дамнасан түншлэлийн гэрээний хүрээнд хөдөө аж ахуйн салбартаа дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ онд Японы Засгийн газар цаашид бодлогын гурван том зорилт дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Эдгээрээс эн тэргүүнд Японы ДНБ-ийг 60 их наяд иен буюу таван их наяд долларт хүргэх, хоёрдугаарт нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн хувь хэмжээг 1.8 болгон өсгөх, гуравдугаарт өндөр настай эцэг, эхээ асрахын тулд ажлаас гарах үзэгдлийг бууруулах зэрэг зорилт багтжээ. Япон улс энэ хавар "Их 7"-гийн бүлгийн уулзалтыг зохион байгуулна. Тус уулзалт дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Японы Ерөнхий сайд үзэж байна.
Абэ оны эхний хэвлэлийн бага хурлаа хийлээ | ||
Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.