Шууд Chart

Энэтхэгт 6.7 баллын газар хөдлөлт болов

2016-01-05 09:54:28

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үеэр зургаан хүн амь насаа алдаж, 50 гаруй хүн хүнд, хөнгөн шархадсан байна. АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 04 цаг 35 минутад болжээ.

Манипур мужийн засаг захиргааны төв Импхал хотоос 29 км-ийн зайд, газрын гадаргаас 17 км-ийн гүнд газар хөдлөлтийн голомт байсан байна. Бангладеш, Мьянмарт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ. Мужийн зарим хэсэгт байшин барилгуудын хана цуурч, Импхал хотод шинээр баригдсан зургаан давхар барилга нурсан байна.

Мөн газар доогуурх цахилгаан дамжуулах шугамууд гэмтэж, олон айл өрх гэрэл цахилгаангүй болжээ. Энэтхэгийн хөрш Бангладешт гурван хүн амь насаа алдаж, олон арван хүн гэмтэж, шархадсан бол Мьянмарын баруун хэсэгт мөн газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн ч золоор томоохон гарз хохирол учраагүй байна. Энэтхэгийн болон Евразийн тектоник хавтан тус бүс нутагт уулздаг, улмаар эдгээр тектоник хавтангийн хөдөлгөөнөөс үүдэн газар хөдлөлт энэ бүсэд элбэг тохиолддог юм байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Энэтхэгт 6.7 баллын газар хөдлөлт болов  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй